ОРОСЫН ХИЛЭЭР ХАШ ЧУЛУУ ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ЭМЭГТЭЙГ СААТУУЛЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-19 11:25

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын иргэн эмэгтэй Хиагтын хилээр 27 кг хаш чулуу нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, Хиагтын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Монголын иргэн эмэгтэйн автомашинд үзлэг хийх үеэр  машины арын суудлын араас 27.2 кг жинтэй, 205 мянган рубль буюу 8.4 сая орчим төгрөгийн өртөгтэй түүхий хаш чулуу байсан нь илэрчээ.

 Хил дээр саатуулагдсан эмэгтэй, "үл таних эрэгтэйн гуйснаар тодорхой хөлс аван үнэт чулуун гоёл чимэглэл зөөж байсан" хэмээн мэдүүлжээ.

Тиймээс уг эмэгтэйн эсрэг ОХУ-ын Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  16.3 дугаар зүйлд зааснаар захиргааны хоёр хэрэг үүсгэсэн байна. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-19 11:25

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?