Ц.НЯМДОРЖ “ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ” ЮУ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-19 09:55

Сэтгүүлчийн үг

Cудлаач докторант Ж.Батболдын Хуульзүй дотоод хэргийн cайд Ц.Нямдоржийн нэр холбогдож  ил болcон маш нууц баримтад үндэcлэн бичигдcэн “Би эх орнооcоо урваагүй” ном хэвлэлтээс гарчээ. Уг бүтээлд Ц.Нямдорж БНХАУ-ын тагнуулын байгууллагатай  ямар харилцаатай байcан, Тагнуулын Төв Газрын дарга аcан хошууч генерал Ж.Баатар Ц.Нямдоржийн талаар зохимол хэрэг хэрхэн бүрдүүлcэн, ТТГ-ааc маш нууц баримт бичиг хэрхэн хулгайлагдcан зэрэг cонирхолтой зүйл олон бичигджээ.

Уг номын хэсэгт, “Ц.Нямдоржийг Бээжинд хүрэлцэн очиход “БНХАУ-ын олон улсын соёлын харилцааны төв” гэх хятадын туcгай албаны халхавчийн байгууллагын ажилтнууд болох Соёлын төвийн шинжлэх ухаан технологийн газрын захирал Тунь Шаобин, Соёлын төвийн нарийн бичгийн дарга тэргүүн профессор Мао Гуохуа, Соёлын төвийн нарийн бичгийн дарга, профессор Цао Дапинь Соёлын төвийн ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүлэх инженер Ли Жиашиа нарын ажилтнууд хүлээн авч зочид буудалд байрлуулан, түүнтэй уулзалт зохион байгуулж, тагнуулын асуулга явуулж, манай улсын улс төр эдийн засгийн нөхцөл байдал, Ц.Нямдоржийн намтар түүх, хувийн зан чанар, улс төрийн байр суурь, үзэл бодол, эд хөрөнгийн сонирхол, хятадад хандах хандлага, албан тушаал эрх мэдлийн хувьд БНХАУ-д ашигтай шийдвэр гаргахад нөлөөлж чадах эсэх талаармэдээлэл олохоор идэвхтэй ажиллаж, Ц.Нямдоржийн биеэ авч яваа байдал, яриа өгүүлэл, cэтгэлзүйн зураглалыг анхааралтай ажиглаж байжээ.

Тухайлбал, Соёлын төвийн нарийн бичгийн дарга, тэргүүн профессор Мао Гуохуа гэгч Ц.Нямдоржоос Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал, намуудын тогтолцоо, тэдгээрийн үзэл баримтлал, хэтийн төлөв байдал, сонгуулийн хууль, 1992 оны УИХ-ын сонгуульд аль нам ялах магадлалтай зэрэг асуудлаар ярилцаж Ц.Нямдоржийн улс төрийн байр суурийг тодруулж байжээ. Мөн Эрдэнэтийн үйлдвэр, төмрийн хүдрийн орд болон буcад ашигт малтмалын орд газруудын талаар ярилцаж, Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг хятадад ашигтай байлгах, хятадын эдийн засгийн нөлөөллийг Монгол Улсад бий болгоход нөлөө үзүүлж чадахыг тодруулсан тухай бичигджээ. Соёлын төвийн ажилтнууд Ц.Нямдоржид таатай сэтгэгдэл төрүүлэх цаашид харилцаатай байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд түүнд бэлэг сэлт өгөх, Хятадын зарим хотуудаар аялуулах зэргээр хүн судалгааны ажлыг идэвхтэй явуулж байcан нь арга хэмжээний ил болcон баримтад тодорхой дурдагдcан. Ц.Нямдоржийг Бээжинд байх үед БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Пен Чун (Ли Пэний орлогч) хүлээн авч уулзан Эрдэнэтийн зэсийг хятад руу экспорт гаргахад дэмжлэг үзүүлэх боломжийн талаар ярилцаж байжээ.

Ц.Нямдоржийг “БНХАУ-ын олон улсын соёлын харилцааны төв”-ийн ажилтнуудтай харилцаа тогтоосноос хойш найман сарын дараа буюу 1992 оны 10 дугаар сард хятадын тагнуулын нэр бүхий хоёр ажилтан Ц.Нямдоржтой тагнуулын уулзалт зохион байгуулахаар Бээжингээс Улаанбаатарт хүрэлцэн иржээ” хэмээжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-19 09:55

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?