ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САНГ ЯРУУ НАЙРАГЧ А.ЭРДЭНЭ-ОЧИРЫН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-15 12:15

Сэтгүүлчийн үг

Дорноговь аймгийн төв номын санг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болголоо. Нэрэмжит болгох ёслолын ажиллагаанд яруу найрагчийн ээж, дүү нар, хамаатан садан, утга зохиолын садан дотны андууд, дүү нар хүрэлцэн очжээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул бөгөөд түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болсон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан юм.  Мөн шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэн, 2017 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн байсан билээ.

...Энгийн болоод яруу сайхныг эх нутгаасаа түүж
Эрхэмсэг хувилгаан уулсын сүр, гол усандаа сөгдөхөд
Эвийн хоёр загас нь нар зөв эрхлээд
Эрдэнийн алтан соёмбоных болдог-Эх орон  Нар зөвийн эх орон
                                                Миний Монгол...  /Нар зөвийн эх орон /



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-15 12:15

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?