“60:1000” ШУТИС-ИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

Сэтгүүлчийн үг

Маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ШУТИС-ийн тэргүүлэх 1000 оюутан“Манлайлал-оролцоо-хөгжлөөр түүчээлсэн 60 жил” зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөний үеэр оюутан залуус оюутны өөрөө удирдлагын байгууллага, нийгмийн хөгжилд оюуны оролцоо, ирээдүйн баялаг бүтээгч болох боломжийн талаар хэлэлцэх юм байна. 

Тус зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, их сургуулийн удирдлагууд, профессор багш нарын төлөөлөл уригдан оролцохоор төлөвлөжээ. Дашрамд сонирхуулахад, энэ оны 10 дугаар сард тус их сургууль түүхт 60 жилийн ойгоо тохиолдуулан ШУТИС-ийн 20 гаруй мянган оюутан залуусын дунд сургалт, эрдэм шинжилгээ, урлаг, спортын олон уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргасан оюутан залуусыгшагнан урамшуулах, тэднийг алдаршуулах зорилготой “МАНЛАЙЛАЛ – ОРОЛЦОО - ХӨГЖЛӨӨР ТҮҮЧЭЭЛСЭН 60 ЖИЛ” арга хэмжээг зохион байгуулж 60 шилдэг оюутан, сурагчийг тодруулж, 260 оюутанд гарын бэлэг гардуулан,  “Шилдэг анги”, “Шилдэг клуб”, “Шилдэг оюутны зөвлөл”-ийг тодруулан, шагнаж урамшуулжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?