ИРЭХ ЖИЛЭЭС ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧНЫ СТАНДАРТЫГ МӨРДӨНӨ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-14 16:33

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх зорилтын хүрээнд “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд болж байна. Зөвлөгөөнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын 500 гаруй төлөөллүүд оролцож байгаа юм.

Зөвлөгөөний эхэнд Хотын Захирагч С.Амарсайхан “Нэг хот- Нэг стандарт” сэдэвт илтгэл тавьж, Улаанбаатар хотыг зөв бодлогоор тогтвортой хөгжүүлэхэд дан ганц хотын удирдлага, албан тушаалтнууд бус хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоо чухал” гэдгийг онцолсон.

Зөвлөгөөнөөр “Стандартын тухай ерөнхий ойлголт” сэдвээр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, “Хотын тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгож мөрдүүлэх, хэвшүүлэх шаардлага” сэдвээр нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн агаад ирэх 2020 оноос төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хотын стандартын хэрэгжилтийг хангаж, хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах зорилт тавьж, Улаанбаатар хот дэлхийн жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлнэ хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-14 16:33

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?