АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХОМ-ЭЭС 569.345.754 ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-13 09:09

Сэтгүүлчийн үг

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан буюу мэдүүлэг гаргагчдын мэдүүлсэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого нь үнэн бодит эсэх, хувь эзэмшдэг хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд нь үйл ажиллагаа явуулж орлого олж, ногдол ашгийг авсан эсэх, татварын байгууллагад хуулийн этгээдийн үйл ажиллагааны талаарх тайлан, мэдээг үнэн зөв мэдүүлсэн эсэх, ХОМ-т мэдүүлсэн орлогууд нь татварын байгууллагад гаргаж өгсөн тайлан, мэдээтэй нийцэж байгаа, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэхийг  нягтлан шалгуулахаар АТГ-аас санаачлан хандсанаар татварын албатай хамтран нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн орлогын байдалд холбогдох хяналт шалгалтыг явуулж байгаа юм байна.

Тодруулбал, АТГ-ын хүсэлтээр нэр бүхий мэдүүлэг гаргагч, тэдгээрийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс компанийн санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, банкин дахь харилцах дансны хуулга, гэрээ бүртгэл тооцоо зэрэг анхан шатны санхүүгийн баримтад тулгуурласан иж бүрэн хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар Монгол Улсын Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Татварын ерөнхий хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчлүүд илэрсэн төдийгүй нийт 569.345.754 төгрөгийн зөрчил илэрснээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасныг үндэслэн нийт гурван иргэн, гурван аж ахуйн нэгж, байгууллагад 42.362.496 төгрөгийн шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулжээ.

Авлигатай тэмцэх газар



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-13 09:09

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?