Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-13 08:58

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал 8 цаг үргэлжилсний эцэст гэм буруутайд тооцон, эхний хэрэгт 1.2, хоёр дахь хэрэгт найман сар буюу нийт хоёр жил хорих ял өглөө. Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. НПГ-ын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерѳнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд дээрх асуудлыг шүүх хэлэлцээд ийм шийдвэр гаргалаа.

Сануулахад, Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургаадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны 11 дүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.

МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн орон тооны бус зөвлөх тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах эрхтэй.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-13 08:58

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?