БНСУ 30 ИРГЭНД Е-9 АНГИЛЛЫН ЦАХИМ ВИЗ ОЛГОХООС ТАТГАЛЗЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-12 11:01

Сэтгүүлчийн үг

2019 оны гурав дугаар улиралд БНСУ-ын Хууль зүйн яамнаас  30 иргэнд Е-9 ангиллын Цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Монгол Улсын Засгийн газар /ХНХЯ/, БНСУ-ын  Засгийн газар /Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам/ хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай Харилцан ойлголцлын “САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх ажил шат дарааллын дагуу тасралтгүй явагдаж байна.

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг илгээх ажил 13 шат дарааллын дагуу явагддаг билээ. Үүний нэг шат болох болох Цахим визийн зөвшөөрлийг БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалган тус улсад нэвтрэх эрх олгодог бөгөөд 2019 оны гурав дугаар улирлын байдлаар 30 иргэнд виз олгохоос татгалзсан хариу иржээ.

Цахим визийн зөвшөөрөл авсан иргэд дараагийн шат болох эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд хамрагддаг бөгөөд 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар ЭМДҮШ-д 3 (Сүрьеэ-0, Тэмбүү-3) иргэн тэнцээгүй байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-12 11:01

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?