САМБО БӨХИЙН +100 КГ-Д Д.ПҮРЭВДОРЖ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-11 10:58

Сэтгүүлчийн үг

БНСУ-ын Чёнжү хотноо "Чёнжү-2019" самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-д Дамдинсүрэнгийн Пүрэвдорж алтан медаль хүртэж, дэлхийн аварга болов.

Самбо бөхийн төрлөөр хамгийн хүнд жинд дэлхийн аварга болсон Монгол Улсын 2 дахь тамирчин боллоо. Өмнө нь 1989 онд Б.Бат-Эрдэнэ дэлхийн аварга болж байжээ. БНСУ-д энэ сарын 8-10-нд болсон самбо бөхийн ДАШТ-ий шагналын сан 216 мянган ам.доллар байсан юм.

Энэ удаагийн тэмцээнд багийн дүнгээр ОХУ тэргүүлж, Монголын болон Украины шигшээ баг 2, 3 дугаар байрт шалгарлаа. Тодруулбал, ОХУ 20 алт, 1 мөнгө, 4 хүрэл, Монгол  2 алт, 1 мөнгө, 8 хүрэл, Украин 2 алт, 4 хүрэл, Гүрж 1 алт, 5 мөнгө, 5 хүрэл, Узбекстан 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль тус тус хүртжээ. Тус тэмцээнд Монгол Улсаас самбо бөхийн эрэгтэй, эмэгтэй болон байлдааны самбогийн төрөлд тус бүр есөн тамирчин нийт 27 тамирчин хүч, ур чадвараа сорьсон юм. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-11 10:58

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?