НАМ ДАРАЛТЫН ЗУУХАНД САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТОХИРОМЖГҮЙ НЬ ТОГТООГДЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-08 09:31

Сэтгүүлчийн үг

70-100кВтын хүчин чадалтай халаалтын зууханд сайжруулсан түлш хэрэглэхэд сүлжээний өгөх температур 30С-ээс дээш гарахгүй, халаалт доголдолж байгаа учраас нам даралтын зуухтай газруудыг шалгаж сайжруулсан түлшний хэрэглээ, утаа шүүгч суурилуулах боломж, техник ашиглалтын болон аюулгүй ажиллагаа зуухны шаталтын процесс, халах гадаргуу, температур гаргах чадварт туршилт хийсэн байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 70-100 кВт/цаг хүртэл хүчин чадалтай 228 хэрэглэгчээс 58 хэрэглэгч дакон маягийн халаалтын зуухтай байна. Мөн Хятад улсад үйлдвэрлэгдсэн хагас автомат ажиллагаатай, эргэх ул ширэмтэй нам даралтын зуухыг хэрэглэж байгаа судалгаа гарчээ.

Туршилтаар эдгээр нам даралтын зууханд сайжруулсан шахмал түлшийг шатаахад шаталтаас үүсэж, утааны хийтэй хамт хаягдах тоосонцорын хэмжээ буурч байгаа боловч зуухны хүчин чадал, галын хотлын эзлэхүүний хэмжээнээс хамааран цацрагийн дулаан солилцоогоор дамжуулан өгөх дулаан өгөлт нь буурснаар усны халалт муудаж, халаалт өгөхгүй байгаа нь тогтоогджээ. Мөн тус зуухнуудад сайжруулсан түлшийг түлэхэд ширхэглэл тохирохгүй, нунтаглаж нүдэх гар ажиллагаа их, бүхэллэг хэсгүүд дутуу шатах зэрэг үзэгдэл илэрсэн байна. Нам даралтын зууханд сайжруулсан түлшийг хэрэглэх туршилтыг хотын Инженерийн байгууламжийн хэлтэс, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар, нийслэлийн Зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зөвлөх инженер, доктор профессор, эрдэмтдийн баг хамтран явуулжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-08 09:31

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?