ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ ИХЭСЧЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-07 11:43

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн хэмжээнд 11 нэгдүгээр сарын 06-ны байдлаар, амбулаторийн 88.682 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3.54 тохиолдол оношлогджээ.Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлт юм  байна. Түүнчлэн нийт өвчлөгсдийн

  • 41.1 хувийг 0-1 нас,
  • 29.7 хувийг 2-4,
  • 15.9 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.

Мөн Хүүхдийн түргэн тусламжийн утсанд 1.169 дуудлага ирснээс 39.7 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан бол нийслэлийн эмнэлгүүдэд, шинээр хэвтсэн өвчтөний 110 буюу 38.7 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа гэх мэдээллийг өглөө.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-07 11:43

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?