ОРОСЫН ТӨМӨР ЗАМУУД 2025 ДИЖИТАЛ СТРАТЕГИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Оросын төмөр замууд (РЖД) 2025 он хүртэлх дижитал хувьсгалын стратегийг баталжээ. Төслийг хэрэгжүүлснээр РЖД-ийн эдийн засгийн өсөлт 150 тэрбум рубль (2.35 тэрбум ам.доллар), үндэсний эдийн засагт 400 тэрбум рублийн өсөлтийг авч ирнэ.

 

Энэхүү стратеги нь РЖД-ийн дижиталчлалын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох бөгөөд дотоодын сүлжээг гадаадын мэдээллийн технологийн шийдлүүдээр сольж, шаардлагатай нөөц, технологиор хангаж өгөх зорилготой юм. РЖД-ийн үзэж буйгаар стратеги нь инноваци, нээлтийн технологийг нэвтрүүлэх, компанийн соёл, үр ашгийг дээшлүүлэх, үйлчилгээг өргөжүүлэхэд туслах аж.

Харилцан уялдаатай техникийн шийдэл бүхий найман дижитал платформыг уг стратеги бүрдүүлэх бөгөөд эдгээр нь ачаа, зорчигчийн тээвэр, логистикийн төв, сүлжээний дэд бүтцийн оператор, цахим худалдааны логистикийн оператор, хөдөлгөөн зохицуулалтын төв, хөдлөх бүрэлдэхүүн тэдгээрийн үйл явцыг хамрах юм. Тус стратегийн хүрээнд 50 орчим төслүүдийг хэрэгжүүлэх юм байна.

 

https://www.railjournal.com/policy/rzd-launches-2025-digital-strategy/



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?