АТГ-ЫНХАН СҮ.БАТБОЛДООС МЭДҮҮЛЭГ АВЧЭЭ

Сэтгүүлчийн үг
“Эрдэнэт үйлдвэр”-ээс 2009-2017 онд олон сая ам.доллар оффшор дансанд шилжсэн хэрэгт АТГ, хууль хяналтын бусад байгууллага мөрдлөг явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компанийн эзэн Б.Отгонбаатар нарыг баривчлан саатуулаад байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрөөр АТГ-аас УИХ-ын гишүүн асан Сү.Батболдыг дуудаж мэдүүлэг авсан тухай эх сурвалж мэдээллээ.
Сү.Батболд нь 2008-2009 онд С.Баярын Засгийн газрын Гадаад харилцааны сайд, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан учраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн оффшорын хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг авсан ажээ.
Сэтгэгдэл