Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАР ДАВЖ ЗААЛДАНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-01 09:38

Сэтгүүлчийн үг

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, дөрвөн жил хорих ял оноож ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “60 тэрбум”-ын хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх хангаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчдийн өмгөөлөгчид давж заалдана гэдгээ мөн мэдэгдлээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-01 09:38

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?