МОНГОЛЫН ЦИРКЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-31 13:11

Сэтгүүлчийн үг

БНХАУ-ын Учао хотноо хоёр жил тутамд зохион байгуулдаг олон улсын “А” зэрэглэлийн циркийн жүжигчдийн тэмцээн 10 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд 17 дахь удаагаа амжилттай болж өндөрлөжээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 18 орны циркийн жүжигчид оролцож, өрсөлдсөнөөс Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид шааригтай акробатын үзүүлбэрээрээ мөнгөн цом хүртсэн байна.

Циркийн уран бүтээлчдийн хувьд Ж. Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн 21 дахь төгсөлтийн залуу жүжигчид бөгөөд номерын багшаар Х. Ганболд, продюсер Н.Эрдэнэ нар ажиллажээ.

Тэд өмнө нь энэ уран бүтээлээрээ 2019 онд  олон улсын дөрвөн тэмцээнд оролцож нэг алт, гурван мөнгөн цом авчээ. Тус төвийн циркийн жүжигчид энэ тэмцээнийг дуусгаад 11 дүгээр сард болон ирэх оны нэгдүгээр сард Франц улсад болох “Grenoble” болон “Massy” олон улсын циркчдийн тэмцээнд оролцох юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-31 13:11

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?