ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-31 11:18

Сэтгүүлчийн үг

НОБГ-аас гэр хорооллын иргэдэд зориулан дараахь зөвлөмжийг гаргажээ.  

1.    ЕБС-иийн нэгдүгээр улирлын амралт эхэлж, хүүхдүүд гэртээ байгаа.  Эцэг эхчүүдээ ажилдаа явсны хойгуур хүүхдүүд гал түлэх нь эрсдэлтэй. Тиймээс бага насны хүүхдээ хараа хяналтгүй гэртээ үлдээхгүй байх, зууханд гал түлэхгүй байхад онцгой анхаарна уу.

2.    Маргаашнаас гэр хорооллын цахилгааны тарифийг тэглэнэ. Үүнтэй холбогдуулан цахилгааны ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс цахилгааны утсаа шалгаж, муудсан цахилгаан утас хэрэглэхгүйгээр аюулгүй байдлаа хангахыг анхаарна уу. Галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлнэ үү.

3.    Угаарын хийн хордлогын тоо буурч байгаа ч эмнэлгийн тусламж авч байгаа хүмүүсийн ихэнхийн гэрийн яндагийн сойлтуурыг хаалттай хоносон, үнс нурам ихтэй, зуухаа цэвэрлэдэггүй, зуух яндан нь цоорхой байна. Үүнээс үүдэн угаартсан тохиолдол цөөнгүй байна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа зөвлөмжийг сайтар дагаж мөрдөнө үү.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-31 11:18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?