НИЙСЛЭЛИЙН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Д.ЦОГЗОЛМААГ ШАЛГУУЛАХААР АТГ-Т ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-29 15:55

Сэтгүүлчийн үг

Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Цогзолмаа, Сонгинохайрхан дүүргийн 42 дүгээр сургуулийн захирал Ц.Даваадоо нарыг авлига, ашиг сонирхлын асуудлаар шалгуулахаар Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, АТГ-т хандлаа.

Эх сурвалжийн өгүүлснээр хамран сургах тойрог биш ч нэгдүгээр сургуульд нийслэлийн дарга нарын цохолтоор хүүхэд элсүүлдэг бөгөөд авлига авсан байж болзошгүй гэж үэзж байгаа юм байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуульд Нийслэлийн Засаг даргын орлогч Анхмаагийн цохолтоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч Болдбаатарын гурван хүүхэд, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дэд дарга Ренцэнбямбын гурван хүүхэд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, боловсрол хариуцсан улсын ахлах байцаагч Цэнд Аюуш гэдэг хүний хүсэлтээр /цохолтоор/ нэг хүүхэд оржээ. Энэ мэтчилэн олон хүүхэд хамран суралцах тойргийн бус сургуульд элсдэг бөгөөд эдгээр хүүхдүүд хэрхэн тус сургуульд орсныг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа юм байна. Энэ нь Эрүүгийн тухай хуулийн 21-ийн нэгдүгээр заалтыг зөрчсөн буюу албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх зүйлийг зөрчсөн үйлдэл юм.

 Мөн Сонгинохайрхан дүүргийн  42 дугаар сургуулийн захирал Даваадоог шалгуулах хүсэлт хүргүүлжээ. Учир нь Даваадоо захирал дүүрэг рүү 60 багш, ажилтандаа гэр бүлийн зориулалтын газар авах хүсэлт гаргаж авсан бөгөөд энэ дунд Даваадоогийн эхнэр хүүхэд, дүү нар нь ч бас газар авсан байна. Мөн тус сургуулийн цайны газрыг түрээслэдэг хүн болон түүний гэр бүлд гэхчлэн тус сургуульд ажилладаггүй 18-20 хүнд газар олгосон асуудал байгааг шалгуулах хүсэлтийг хүргүүллээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-29 15:55

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?