Ж.БАТЗАНДАН: МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ДАРАМТЛАХ, ШАХААНД ОРУУЛАХ, ШАНТААЖЛАХ ЯМАР Ч ХЭЛБЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-28 17:34

Сэтгүүлчийн үг

“ШИНЭ” намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ.  

Тодруулбал тус нам гадаадад амьдарч байгаа Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч хөтөлбөр боловсруулж байгаа аж. Тухайлбал, Солонгос, Япон, Англи, Америк гэх мэт улсуудад тус  намын төлөөлөл очиж, санаа бодлыг нь сонсч, төр засгийн боловсруулж байгаа төсөлд тусгахаар ажиллаж байгаа юм байна.

Мөн  21 дүгээр зуунд Монголын төр засгийн бодлогын үндсэн чиглэлийн талаар Герман болон Унгарын ШУ-ны академийн эрдэмтэн судлаачидтай уулзлаа. Оюун ухаан, дижиталчилал, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг хөгжүүлэхийн  тулд эрдэмтэн судлаачдын солилцоог хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа гээд энэ хүрээнд Монголоос эрдэмтэн судлаачдыг тухайн улсуудын судалгааны инститиуцуудад явуулах, туршлага судлах боломж нээгдэж байгааг дуулгалаа.

Түүнчлэн УИХ-аар байгуулагдсан Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцээд зургаан зүйл шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзэн шаардлага хүргүүлж буйгаа уламжилсан юм. Уг шаардлагад,

  1. Дубайн гэрээг өөрчлөх асуудлыг ШИНЭ намын зөвлөл 100 хувь дэмжиж байна.

  2. Дубайн гэрээг өөрчилсний дара Оюутолгойн үр өгөөжийн 51-ээс доошгүй хувь нь Монголын ард түмэнд ноогдох ёстой гэдэг зарчмын хүрээнд Оюутолгой, Дубайн гэрээг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

  3. Оюутолгойн гэрээг байгуулахдаа ТЭЗҮ-г батлаагүй байхад нь Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь маш том алдаатай бодлого болсон гэж үзэж байна. Тиймээс нэн тэргүүнд ТЭЗҮ-г батлах, хуулийн энэ зөрчлийг арилгах шаардлагатай байна.

  4. Оюутолгойтой холбоотой гурав, дөрвөн гэрээ байгаа. Үүнийг бүгдийг нь нууцаас гаргах шаардлагатай. Энэ гэрээнүүдийг нууцаас гаргаснаар Ил тод байдлын зарчим хэрэгжиж, ард түмний хяналт тавигдах боломж бүрдэнэ.

  5. Оюуолгойн валютын урсгалыг Монгол банкаар дамжуулдаг болгох Ерөнхийлөгчийн саналыг Шинэ намын зөвлөл дэмжиж байгаа.

  6. Өнгөрсөн долоо хоногт Оюутолгой компанийн захирал хэвлэл мэдээллээр ярилцлага өгсөн байна. Дубайн гэрээг өөрчилвөл олон мянган хүнийг ажлаас хална чөлөөлнө гэсэн яриа гарсан. Үүнийг зөвшөөрөхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Оюутолгой болон Дубайн гэрээнд өөрчлөлт оруулах зорилгоор, аль эсвэл оруулахгүй байх зорилгоор Монголын Засгийн газрыг дарамтлах, шахаанд оруулах, шантаажлах ямар ч хэлбэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-28 17:34

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?