ҮХ-ИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ГУРАВДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТУН УДАХГҮЙ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-28 17:16

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолыг баталжээ.
Тогтоолоор:

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, гурав дахь хэлэлцүүлгийг хийх бэлтгэл ажлыг хангахыг ажлын хэсгүүдэд даалгажээ. Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг 11-р сарын 11-нээс хойш хэлэлцэх нөхцөл бүрдэж байгаа юм байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг (Ө.Энхтүвшин), Төрийн байгуулалтын байнгын хороо (С.Бямбацогт), Улсын Их Хурлын Тамгын газар (Л.Өлзийсайхан)-ууд хариуцах юм.

Түүнчлэн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулахыг Улсын Их Хурлын нийт гишүүдэд даалгажээ. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-28 17:16

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?