НОЁН СУМАНД НОЁРХЛОО ТОГТООСОН “ТЕРРА ЭНЕРЖИ” КОМПАНИ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-28 16:58

Сэтгүүлчийн үг

Ноён сумаас 20-оод км-т Терра инэржи гэдэг Австриалийн хөрөнгө оруулалттай нэгэн компани үйл ажиллагаагаа явуулдаг юм бна. Үйл ажиллагаагаа эхлээд зургаан жил болж буй талаар нутгийн иргэд хэлсэн. Эх сурвалжийн хэлснээр энэ компани өдөрт доод тал нь 70-100 машин нүүрс ачдаг бөгөөд багцаалсан тооцоогоор сардаа 10 гаран тэрбумын орлоготой.

Гэсэн атал Ноён сумын хөгжилд зориулж гурван жилийн өмнө нэг удаа 25 сая төгрөг өгсөн гэж нутгийнхан ярьж байна. 10 гаран сая тооны нүүрсний нөөцтэй хамгийн өндөр клоритой зөвхөн Япон руу гаргадаг нүүрстэй гэхээр чамгүй ашигтай ажилладаг нь тодорхой. Гэвч орон нутгийн хөгжилд нэмэр болох нэг ч ажил хийдэггүй аж.

Зам ч тавиагүй учраас сумынхан бөөн цагаан тоосон дунд л аж төрөх болжээ. Дашрамд дуулгахад, тус сум нь 1923 онд байгуулагдсан, аймагтаа анхны сумдын нэг бөгөөд Улаанбаатар хотоос 800 км, Даланзадгад хотоос 216 км-т оршдог бөгөөд баруун талаараа өөрийн аймгийн Гурвантэс сум, хойт талаараа Сэврэй сум, зүүн талаараа Баяндалай сум, урд талаараа БНХАУ-тай тус тус хиллэдэг.  Газар нутгийн хувьд уул нуруу, тал, говь хосолсон үзэсгэлэнт сайхан байгальтай 1055 кв километр  нутаг дэвсгэртэй. Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт Монгол орны газар хөрсөнд ургадаг нийтлэг ургамлуудын дээр чихэр өвс, тэмээн хөх , цулхир зэрэг ховор ургамлууд ургадаг ч сүүлийн үед ургалт эрс багасссан тухай нутгийн малчид халаглан ярьж байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-28 16:58

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?