САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЧЭЭ

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын Санкт Петербург хотод байрлалтай Бюро Веристас Русь компанийн "Регион Северо-Запад" лабораторид Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмалыг шинжлүүлжээ. Тус шинжилгээний хариу өнгөрсөн баасан гаригт ирсэн байна. Тус лаборатори шахмал түлшний техникийн, элментын шинжилгээ, чөлөөт хөөлтийн индекс зэрэг үзүүлэлтийг шинжилсэн байна.

 Техникийн шинжилгээгээр шахмал түлшний чийглэг нь 2.4 гарчээ. Стандарт үзүүлэлт нь 10 ба түүнээс доош байх ёстой юм.

 Үнслэг чанарын стандарт үзүүлэлт нь 29 ба түүнээс бага байх ёстой. Шинжилгээгээр 22.2 байгаа нь тогтоогджээ.

 Дэгдэмтгий чанар нь стандартаар 22 болон түүнээс бага байх учиртай. ОХУ-ын лабораторийн шинжилгээгээр 19.6 гарчээ.

 Хүхэр нь нэг ба түүнээс бага байх ёстой бол 0.89 байгаа нь тогтоогджээ. Харин илчлэг нь 6374 гарсан байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын шинжилгээний хариугаар шахмал түлш нь стандартын шаардлага хангаж буй нь тогтоогдлоо. Мөн шахмал түлшний түүхий эдийг коксжсон эрчим хүчний нүүрс учраас ахуйд хэрэглэх боломжтой гэж дүгнэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?