“XXI ЗУУН-ХАВДАРГҮЙ МОНГОЛ 1000 ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨН” БОЛНО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-25 10:14

Сэтгүүлчийн үг

МҮОНРТ-ээс санаачилж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн засаг даргын тамгийн газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банктай хамтран “XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн”-ийг энэ сарын 30-нд 08:00-13:00 цагт Төрийн ордны “Их танхим”-д зохион байгуулах гэж байна.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХСҮТ- ийн захирал Ж.Чинбүрэн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл, хавдрын эмч нар оролцох ажээ.

Мөн хавдар өвчин туссан нэгэн иргэн өөрт тохиолдсон зүйлээ зочдод ярьж, хэрхэн эрүүл болсон тухайгаа сонирхуулах боломжтой бөгөөд уг арга хэмжээнд оролцохыг хүссэн иргэдийг ирэх даваа гаригийн дотор МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах 321614, 8818-7448 гэсэн утасны дугаараар холбогдож, бүртгүүлээрэй.

Түүнчлэн оршин суугаа дүүрэг аймаг, сумынхаа олон нийттэй харилцах албанд бүртгүүлж, оролцох боломжтой юм байна



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-25 10:14

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?