Д.ГАНТУЛГАД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ САРЫН НЭГЭН ХҮРТЭЛ ХОЙШИЛЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-17 12:25

Сэтгүүлчийн үг

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн ч дахин хойшиллоо. Учир нь шүүгдэгч Д.Гантулга дахин нэг өмгөөлөгч авсан бөгөөд өмгөөлөгч нь хэргийн материалтай шинээр танилцах шаардлагатай хэмээн хүсэлт гаргаснаар ийнхүү дахин хойшилжээ.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 09.30 цагт товлогджээ.

Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлжилнэ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-17 12:25

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?