ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ АВЛИГА ЗУУЧИЛСАН АСУУДЛААР ШАЛГАГДАЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн Сү.Батболдын авгайн дүү ГЕГ-ын дарга Б.Асралт  2017 оны гуравдугаар сарын 9, 2017 оны зургаадугаар сарын 30 нд хууль бусаар тусгай зөвшөөрөл олгон АТГ-д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл ангиар хоёр жил шахам шалгагдаж байсан билээ. Өөрийн бүтээсэн амжилт, алдаа оноогоороо бус харин Сү.Батболдын хүн гэдгээрээ олноо танигдсан тэрбээр, МАН-ын лидерүүдийн нэг болох Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяатай тун ойрын хамаатан гэдэг. 2016 оны сонгуулийн дараахан Гаалийн ерөнхий газрын дарга болсон тэрбээр 2016 оны сүүлээр тэрбээр аавыгаа БХЯ-ны харьяа "Бага Баян" цэргийн амралтын даргаар томилуулсан нь тухайн үед шуугиан тарьж байсан. Түүний аав гэдэг нь мэдээж Сү.Батболдын эхнэрийнх нь том ах гэсэн үг. Уг нь уг албан тушаалд тус салбарт насаараа ажиллаж байсан хэд хэдэн хурандаа өрсөлдсөн ч хүч мөхөсдсөн гэдэг юм билээ.

АТГ-ын мэдээлснээр тэрбээр энэ байгууллагын дарга болоод Гаалийн ерөнхий газар батлагдсан орон тоог 37-оор хэтрүүлж, Гаалийн ерөнхий газар 18, харъяа газар, хороодод 19 хүнээр орон тоо нэмсэн. Орон тоо хэтрэлттэй байсаар байхад Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сүүлийн нэг жилийн хугацаанд (2017 оны дөрөвдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сарын хооронд) 98 хүнийг шинээр томилсон. Томилохдоо орон нутаг дахь гаалийн газрын даргын ажлын байрны ерөнхий шаардлагад тусгасан “гаалийн хяналт, бүрдүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн, гаалийн байгууллагад таваас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй иргэн Ч.Балдандоржийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны наймдугаар сарын 28-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Орхон аймгийн гаалийн газрын даргаар томилсон. Мөн Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Сакейн Хавалын ХАСУМ-ийг  хянаад илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон гэж үзэж энэ тухай мэдэгдсээр байтал Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчин, 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн Б/484 дугаар тушаалаар С.Хавалыг Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилсон этгээд.

Тэгвэл сүүлийн үест өөрийн хүргэн ах СҮ.Батболддоо авлигын 200.000 ам.доллар зуучилж өгсөн асуудал яригдаж эхэллээ.  Эцэст нь тэмдэглэхэд, ГЕГ-ын 2016 оны 11дүгээр сарын 30-ны А/64 дугаар тушаалыг хэрэгжүүлэхгүй, төрийн албаны тухай хуулийн 39.1.15 дугаар зүйлийг зөрчин томилгоо хийдэг эл этгээд өдгөө Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн нэгийн 21.2 дугаар зүйлийг зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж буй гэх мэдээлэл байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?