“АЛТ”-ЫГ “ГУУЛЬ”-ААР СОЛЬДОГ ТИЙМ ТЭНЭГ БАЙГАА ГЭЖ ҮҮ?

Сэтгүүлчийн үг

МАН-ын Бага хурлын чимээтэй “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын асуудал зэрэгцээд гарч ирлээ. “Чоно борооноор” гэгчээр намынхаа нарийн бичгийн албанаас яалт ч үгүй түлхэгдэж байгаа Ц.Бат-Энхийн санаархал ийнхүү ил болж байгаа хэрэг. “Симба” хэмээх мөхөөлдсөөр нь бас нисдэг тэргээр үнэг хөөж яваад унагаж, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан балагтай үйлдлээр нь олон түмэн сайн таньдаг Ц.Батаагийн дүү Бат-Энх нь тийм ч нэр цэвэр хүн биш. ЖДҮ-чдийн дунд цахиур хагалж, 2 тэрбум төгрөгийн зээл авсан ноцтой баримт нь МАН-ын болоод МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр хүндийг нэлээд сэвтүүлж л яваа шүү дээ. Гэтэл ийм л хүн өнөөдөр Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монголын төрийн албанд 30 гаруй жил, улс төрийн болоод ажлын арвин туршлагатай, мэдлэг боловсрол, ажлын туршлагаараа хэнийг ч дагуулахааргүй Х.Бадамсүрэнгийн оронд очихыг санаархаж байгааг харахаар “Алт”-ны жинлүүр рүү өнхөрч ядах гууль мэт төсөөлөгдөх юм. Хүн өөрийгөө голдоггүй л дээ. Голох ч учиргүй. Гэхдээ юу хийж, чадах, хэн бэ гэдгээ мэддэг байвал тун зүгээр санагддаг. “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “CuMo залуучуудын нэгдэл”, “Эрдэнэт хөгжил” ТББ нь Ц.Бат-Энхийнх. Өөрийн гэх энэ байгууллага, хүмүүсээр дамжуулан хар ПИАР-ын ажилдаа ид улайрч яваа түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн оронд томилох тийм харалган хүн байхгүй биз ээ. Хэн нь хэн бэ гэдгийг мэдэх хүн олон. Тэгээд ч ер нь Батаа, Батсайхан, Бат-Энх гээд ах дүү гурав заавал хэн нэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн аль нэг суудал дээр очих ёстой гэсэн бурханы даалгавар байхгүй нь ойлгомжтой. Ийм даалгавар, зураг төөрөгтэй юм шиг уулын баяжуулах үйлдвэр рүү, зөөлөн суудал, өндөр цалин руу санаархах нь “шуналд хязгаар байхгүй” гэх үгэнд итгэхэд хүргэх юм гээч. “Эрдэнэт” үйлдвэр энэ ах дүү гуравт өртэй биш байлтай. Гэтэл яахаараа энэ үйлдвэрийн эзэн болох гэж, энэ үйлдвэрээс ходоодоо борлуулж, халаасаа зузаалах гэж ингэтлээ үхэн хатан зүтгэдэг байна аа. Аливаад хэмжээ хязгаар болоод хийж чадах эсэх гээд зөндөө шалгуур байдаг шүү дээ. Х.Бадамсүрэн шиг хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүний өөдөөс зориглон хөдөлсөн Ц.Бат-Энх нь холыг биш хоосныг хардаг хүн ажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?