ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР 400 ГАРУЙ ХЭРЭГ ХААГДЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Хөөн хэлэлцэх хугацаагаар 400 гаруй хэрэг хаагдаж, гэмт хэрэгтнүүд хариуцлагаас мултрах нөхцөл үүсчээ. Хуулийн “хулгайчид”, мөнгөний хулгайчид нийлээд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үед албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 10-аас 5 жил болгон бууруулж 2017оны дөрөвдүгээр сард баталчихсан.

АТГ мэдээлэл хийгээгүй бол албан тушаалын ганцхан хэргийн ард хэдэн зуун сая, бүр хэдэн тэрбумын хохирол байдгийг ард түмэн төсөөлөх ч үгүй байсан биз. Тэгвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх энэ 400 хэргийн ард хичнээн тэрбумаар улс болоод иргэд хохирч байгааг таашгүй... Гэхдээ одоогийн Засгийн газар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой өөрчлөлтөд авлига албан тушаалын хэргийг тусгайлан авч үзэх, хөөн хэлэлцэх хугацааг уртасгахаар хувилбар оруулж байгаа гэж дуулдсан. Гэмт хэрэгтнийг гишгэх газаргүй болгож өгч чадах эсэхийг хурлын 76-гаас л харъя. Ард түмний төлөөлөл үү аль эсвэл авлигачдыэн хамсаатан уу гэдгийг нь...

Үнэндээ манийг маанайж байх хооронд олны анхаарлын төвд орсон хэргүүд удаа дараа мөрдөн байцаалтад  буцаж, шүүхэд шилжилгүй цаг “авдаг”. Үнэндээ энэ бол нөгөө хөөн хэлэлцэх хугацааг дуусгах санаатай л цаг хожих үйлдэл шүү дээ... Угтаа бол гэмт хэрэг үйлдсэн л бол заавал шийтгэл хүлээх учиртай. Хуулийн цоорхойгоор ял завшдаг байж болохгүй л байлтай... Эцэст нь Монгол Улс хуультай, хууль нь бүгдэд тэгш үйлчлэх ёстой...



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?