ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭСНЭЭС БОЛЖ НЭГ АЙЛЫН ЗУУХ ДЭЛБЭРЧЭЭ

Сэтгүүлчийн үг

Баянзүрх дүүргийн 27 дугаара хорооны нутаг дэвсгэрт нэгэн айл  шахмал түлш түлэх явцад зуух нь дэлбэрчээ. Газар дээр нь цагдаагийнхан болон Мэргэжлийн хяналтынхан ажилласан бөгөөд зуух чухам юунаас болж дэлбэрсн тодорхойлох юм. Өөрөөр хэлбэл буруу галлагаа юу эсвэл шахмал түлш үү гэдгийг тодорхойлно гэсэн үг. Ямартай ч тухайн айлын гэрийн эзэгтэй сэрэмжлүүлэг болгох үүднээс хэвлэлийнхэнд хандсан бөгөөд өдөр шахмал түлшээ нам даралтын зууханд хийсэн бөгөөд орой дахин хийснээс хойш 2-3 цагийн дараа дэлбэрсэн гэх тайлбарыг  өгчээ.

 Эргэн сануулахад,  сүүлийн  дөрөв хоногийн дотор угаарын хийнд хордож, 5 хүн нас барж, 36 хүн хордсон гэх мэдээллийг цагдаагийн байгууллагын зүгээс өгсөн. Хэдийгээр холбогдох албаныхан шахмал түлш хоргүй хэмээн мэдэгдэж буй  ч дээрх хордсон болон нас барсан иргэний ар гэрийнхэн шахмал түлш түлсэн гэдгээ мэдэгдээд буй.

Дээрх зуух нь дэлбэрсэн айлын тухайд хүн эрсдсэн, угаартсан асуудал гараагүй бөгөөд дэлбэрэлтийн улмаас байшингийн дээвэр сөхөгджээ. Гэрийн эзэн Г.Жаргалсайхан, шахмал түлшийг зааврын дагуу түлсэн гэж хэлсэн бөгөөд тухайн айлын зуух автомат хий авагчтай гэлээ. Харин түлшийг  картаараа аваагүй бөгөөд картаа авсан ч тухайн айлын ойролцоох шахмал түлш борлуулах цэг карт унших машингүй учраас өөр цэгээс “Сайн түлш” авсан юм байна. Гэхдээ зуух чухам юунаас болж дэлбэрснийг холбогдох албаныхан өнөөдөр олон нийтэд мэдээлнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?