ТАВАНТОЛГОЙН ТҮЛШИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААВРЫГ “НУУСАН” УУ?

Сэтгүүлчийн үг

Улаанбаатарыг утаагүй болгох асуудал угаас монголчуудын хүрээнээс тэлж, дэлхий нийтийн анхаарлын төвд орчихоод буй гэхэд нэг их хилдсэхгүй. Сүүлийн 10 гаран жил утаанаас салчих санаатай болон санаагүйгээр улсын төсвийг хэдэн тэрбумыг ч салхинд хийсгэв. Үр дүн нь тэг... ямартай ч нийслэлд түүхий нүүрс түлэхгүй байх т ухай захирамж гарснаар өнгөрсөн жилийн өдий үетэй харьцуулахад утаа бага байгаа нь маргашгүй үнэн.

Гэвч  10 дугаар сарын 04-07-ны 18 цагийн байдлаар ЭХЭМҮТ-д 46 хүүхэд угаарын хийнд хордсон байдалтай ирж эмчлүүлсний хоёр нь хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 15 настай хүүгийн бие хүнд, ухаангүй хэвээрээ байна бөгөөд 15 настай хүүгийн ээж угаарын хийд хордож газар дээрээ амиа амиа алдсан тухай эх сурвалж мэдээллээ.

Иргэд угаартаж буй мэдээллийн араас  "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, “Угаасаа жил бүрийн 9-10 дугаар сард иргэд ихээр угаартдаг. Түлшинд эргэлзэх ямар ч шаардлага байхгүй. Борлуулалт, үйлдвэрлэлээ зогсоохгүй. Сайжруулсан түлшийг би байнга түлж байгаа гэлээ.

Үнэн, Улаанбаатар хотын 60 хувь нь төвийн дулаанд холбогдоогүй учир галлагаагаар халаадаг. Хэдийгээр гэр доторх зуухны стандартыг баталсан байдаг ч харамсалтай нь стандартын бус сууц, зуухтай айл олон. Тэгэхээр иргэд маань өөрсдийнхөө барьсан стандартын бус сууцныхаа стандартын бус галлагааны системээс болоод хордож байна л гэсэн үг.

2019 оны 10 дугаар сарын 3-6-ны хооронд 40-өөд хүн угаартаж, 4 хүн нас барлаа.

Ард иргэдийн маань олонх угаар мэдрэх төхөөрөмж байдгийг одоо л сонсож байж магадгүй. Харин Засгийн газар, Хотын захиргаа, "Тавантолгой түлш" ХХК өөрсдийгөө хамгаалж, түлшээ өмөөрсөөр...Ямар ч зууханд түлж болно гээд байсан өнөөх түлшийг чинь угтаа зориулалтын зууханд түлэх ёстой болж ч таарч байх шиг...

Гэвч хаа байсан хоёрдугаар сард мэргэжлийн хүмүүс хэмжилт, туршилт хийгээд Тавантолгойн түлшийг энгийн буюу айл өрхийн гэр байшингийн уламжлалт зууханд тохиромжгүй, хүндрэлтэй гэсэн дүгнэлт зөвлөмж гаргасан ч том дарга нар нь хайхралгүй нам дарж, өнөөдрийг хүрсэн тухай мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, доорх дүгнэлтэд мэргэжлийн хэлээр бичигдсэн "ширэмлэх үзэгдэл" гээд байгаа нь энгийнээр бол дутуу шаталт үүсч улмаар угаарын хий /нөгөө аюултай хор/ ялгарах нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзсэн.

Гэвч үүнийг олон нийтээс нууж, зөвлөгөө заавар өгөөгүйгээс олон хүн амиа алдлаа. Тавантолгойн сайжруулсан түлшийг хэрэглэх зааврыг албаар нуусан албан тушаалтнуудаас амиа алдсан ардынхаа амийг нэхье...

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?