Д.НЯМЖАВ:ДИПЛОМАТ АЖИЛЧИН ТАМХИ ЗӨӨХ НЬ ЗӨРЧИЛ БИШ ГЭЖ БОДОЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өчигдөр гэмт хэрэгт холбогдож эрэн сурвалжлагдаж, хууль бус наймаанд нэр холбогдсон монгол дипломатуудын талаар мэдээлэл хийсэн. Тодруулбал нэр бүхий 69 хүнийг Польш улсын цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл байв.

Тэдний дотор Москва дахь Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Даржаагийн Нямжав гэж байсан. Энэ хүн одоо ЗГХЭГ-т дэд даргын алба хашдаг юм байна.

Тэрбээр энэ талаар сэтгүүлчид асуухад “Тухайн үед буюу 2001-2005 онд ОХУ-ын элчин сайдын яаманд ажиллаж байхдаа амралтаараа Польш улс руу нэвтрэхдээ ердийн тамхи оруулж гаргасан асуудал байдаг. Үүнийг л зөрчил гэж үзэж байгаа байх. Хэрэгт холбогдсон гэж өөрийгөө бодохгүй байна. Би Монголын төрийн төлөө тодорхой түвшинд бүх ажлыг нь хуулийн хүрээнд хийж байсан. Би энэ асуудлаар 2009 онд мөрдөн байцаагч асуухад тайлбараа хэлж байсан. Би олон удаа тамхи зөөж хууль журам зөрчөөгүй. Шаардлагатай гэж үзвэл хариуцлага хүлээгээд өргөдлөө өгөөд шалгуулахад бэлэн байна. Өргөдлөө бичээд сууж байна. Тухайн үед болсон асуудал буруу үйлдэл байжээ л гэж бодож байна. Гэхдээ би өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж бодож байгаа” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?