ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИНЫ ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ

Сэтгүүлчийн үг

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Сүхбаатарын талбайд угтан авах ёслол боллоо. Энэхүү угтан авах ёслолын дараа хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурах арга хэмжээ боллоо.  Хоёр улсын төрийн тэргүүн нар  эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахуулав.

Мөн Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд тусгайлсан уулзалт хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, 11 баримт бичигт гарын үсэг зурна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхана.

Айлчлалын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их тэнгэр цогцолборт Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцох юм. Энэ цаг мөчид ОХУ-ын 8 сая еврогийн буцалтгүй тусламжаар байгуулагдсан Шинэ Халхгол сумын нээлт болж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?