УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН БАС НЭГЭН АЛТАН КАРТ

Сэтгүүлчийн үг

“УБТЗ” ХНН-ийн Ерөнхий Хорооны гишүүд нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ба Монгол Улсыг төлөөлж:

-Б.Цогтгэрэл - Зам тээврийн хөгжлийн сайдын зөвлөх, "УБТЗ" ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга

-Б.Артур - Зам тээврийн хөгжлийн яамны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Ерөнхий хорооны гишүүн

-Н.Буяндэлгэр - ЗГХЭГ-ын ахлах референт, Ерөнхий хорооны гишүүн, мөн  Ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Ж.Батболд нар ажилладаг.

Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ж.Батболдын нэр дээр байдаг алтан картаар 2018 онд болон 2019 оны 1, 2 дугаар сард 51 сая төгрөгийн “кофе, цай уусан” байна.

 УБТЗ ХНН-ын дарга Д.Жигжиднямаагийн “Байгууллагын нэр дээрх алтан картыг УБТЗ-ын дарга нар цалиндаа хүрэхгүйгээр байгууллагатай холбоотой зардалд л ашиглах учиртай юм. Д.Жигжиднямаа нь 2018 оны нэгдүгээр сараас 2019 оны хоёрдугаар сарыг хүртэл нийт 281 871 693 90 /Хоёр зуун наян нэгэн сая найман зуун далан нэгэн мянга зургаан зуун ерэн гурван мянга нэг зуун ерэн гурван төгрөг ерэн мөнгө/-ыг УБТЗ-ын алтан картаас уншуулжээ. Өөрөөр хэлбэл, Д.Жигжиднямаа нэг жилийн хугацаанд 280 сая төгрөгөөр зочин хүлээж авч, эсвэл албаны уулзалтуудыг хийсэн гэсэн үг.” гэх мэдээлэл хуучраагүй байхад бас Улаанбаатар Төмөр замын нэгэн албан тушаалтан төрийн мөнгөөр тансаглаж байгаа баримт ил гарлаа.

Хууль хяналтын байгууллагууд анхаарлаа хандуулж, хянаж шалгаж байгаа гэдэгт олон нийт итгэж байна.

                                                                                                                   Ж.Нэргүй 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?