"ҮНДЭСНИЙ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН"-ИЙН ЗАГВАР ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНД ИРСЭН БҮТЭЭЛД САНАЛАА ӨГӨХИЙГ УРЬЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамжийн дагуу “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг наймдугаар сарын 06-аас 16-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд зарласан.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутан, залуучуудаас нийт 9 баг бүтээлээ ирүүлсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж иргэд олон нийтээс саналыг авна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж нэгдсэн дүнгээ гаргана.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төслийн уралдаанд үндэсний хэв шинжийг орчин үеийн техник технологийн шийдэлтэй хослуулсан олон шинэлэг бүтээлүүд ирсэн тул ЭНД ДАРЖ өөрт таалагдсан бүтээлдээ саналаа өгнө үү.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?