Б.ЯВУУХУЛАН: БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ?

Сэтгүүлчийн үг

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Үугий [66.181.161.xxx]

    Ёстой гоё бна

  • Зочин

    Nesgiik [66.181.161.xxx]

    Өглөөний хоол

  • Зочин

    Эрхэм-баяр [66.181.161.xxx]

    Муу унгас

  • Зочин

    Заяа г. [66.181.161.xxx]

    Маш их баярлалаа гоё шүлэг бна

  • Зочин

    Туяа [66.181.161.xxx]

    гоё шүлэг байна

  • Зочин

    Эрхэс [66.181.161.xxx]

    маш гоё шүлэг байна

  • Зочин

    Энхжин [66.181.161.xxx]

    үнэхээр гоё шүлэг байна

  • Зочин

    Baagii [202.9.40.xxx]

    Би хаана төрөө вэ? https://www.youtube.com/watch?v=4q3UuMrOsZs

  • Зочин

    Эгшиглэн [66.181.161.xxx]

    Энэ нь хүүхдүүдийн эх орноо хайрлах сэтгэлийг улам л ихэсгэсэн учраас сэтгэ хангалуун байна

  • Зочин

    Унгас [66.181.161.xxx]

    Оо

  • Зочин

    Ээ [192.82.71.xxx]

    Ээ

  • Зочин

    Ner [192.82.76.xxx]

    Setgegdel

  • Зочин

    Зочин [192.82.76.xxx]

    Mash ih taalagadsan mon

  • Зочин

    Тэнүүн [202.55.188.xxx]

    Маш гоё шүлэг болж

  • Зочин

    Зочин [202.9.40.xxx]

    12 13 нь алга

  • Зочин

    Ahygdua [64.119.25.xxx]

    Yostoi tneg

  • Зочин

    Зочин [202.9.46.xxx]

    хувьсгалын дөлөнд

  • Зочин

    Зочин [66.181.178.xxx]

    Ээээээ чаваасдаа

  • Зочин

    Зочин [66.181.178.xxx]

    Хаха

  • Зочин

    Зочин [66.181.178.xxx]

    Оооохлллллл сэк....мз

  • Зочин

    Нннн [66.181.178.xxx]

    Гггмоооьдп

  • Зочин

    өлзий [66.181.178.xxx]

    Goe bn shvleg

  • Зочин

    Dally news [66.181.178.xxx]

    11 eer morono alga bn

  • Зочин

    Bilegsaikhan [202.9.40.xxx]

    Saihan shuleg bna shuu

  • Зочин

    Зочин [202.9.40.xxx]

    САЙХАН ШҮЛЭГ ШҮҮ

  • Зочин

    Зочин [59.153.87.xxx]

    goy shuleg baina.

  • Зочин

    Egshiglen [66.181.184.xxx]

    Эзэгнэн төрлөө би гэдэг биздээ алдаатай бичсэн байна шүү

  • Зочин

    Тэмүүлэн [202.55.188.xxx]

    Маш сайхан

  • Зочин

    Yes [122.201.21.xxx]

    Igloo onion shatpat

  • Зочин

    Оох [122.201.21.xxx]

    Ооонхоооо

  • Зочин

    Амраа [122.201.21.xxx]

    Та. Нар энэ сайхан шүлэгийг хүндэлж чадахгүй сонин улсууд юм даа одоогын хүмүүс их хэл амтай болж миний үёд сайхан байсан юм даа хүн хүнлээ хүндээ хайртай байдаг юм

  • Зочин

    Игроомикэ [122.201.21.xxx]

    Эть абарлүше играа

  • Зочин

    Сарангол [122.201.21.xxx]

    Маш гоё шүлэг болж

  • Зочин

    Амраа [122.201.21.xxx]

    Сайхан шүлэг бна их алдаатай бичсэн байх юм

  • Зочин

    Зочин [192.82.71.xxx]

    алдсан байна

  • Зочин

    Зочин [192.82.71.xxx]

    Жаахан буруу бичсэн

  • Зочин

    Зочин [66.181.176.xxx]

    Тэнэг шүлэг

  • Зочин

    Ананд [66.181.176.xxx]

    Гайхалтай

  • Зочин

    Зочин [66.181.188.xxx]

    Их алдаатай бичсэн бна.

  • Зочин

    Ану [66.181.176.xxx]

    Гоё шүү

  • Зочин

    Монгол [66.181.176.xxx]

    Агуу Агуу

  • Зочин

    Эгшиглэн [59.153.85.xxx]

    Үнэндээ л нүдэнд харагдтал сэтгэлд хоногштол чихэнд сонсогтол шүлэг байна

  • Зочин

    Зочин [64.119.19.xxx]

    Гоё шүлэг байна

  • Зочин

    роор баас байна буруу [66.181.161.xxx]

    [кккккккккккккк]

  • Зочин

    Саруул king [64.119.25.xxx]

    Урт юм ааа хэхэ☺☺

  • Зочин

    м.номин [202.9.46.xxx]

    гое шулэг байна

  • Зочин

    Би хаана төрөө вэ [66.181.161.xxx]

    Сайхан үгтэй шүлэг байна

  • Зочин

    Д.Ариунзул [66.181.161.xxx]

    Сайхан үгтэй шүлэг байна

  • Зочин

    Э.Эх-Ундрага [64.119.25.xxx]

    Надад таалагдаж байна шүү

  • Зочин

    Зочин [66.181.191.xxx]

    Эгшиглэн буруу бичсэн байн

  • Зочин

    Тэмүүлэн [66.181.191.xxx]

    Гоё шүлэг шүү

  • Зочин

    Эгшиглэн [66.181.161.xxx]

    Их гоё цүлэг бна надад маш их таалагдсан тэгээд хаанаас гарсан шүлэг юм болоо

  • Зочин

    Солонго [66.181.161.xxx]

    Сайхан шүлэг шүү өөр олон гоё шүлэг тавиарай

  • Зочин

    DailyNews.mn [192.82.72.xxx]

    11 дүгээр бадаг нь алга Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би Амь нэгтэй олныхоо монголоо гэсэн сэтгэлд Үүрийн таван жингээр хүдэр нэхэн улалзах Үйлдвэрийн өндөр яндангийн хилэн улаан дөлөнд Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би

  • Зочин

    N BILGUUN [202.126.88.xxx]

    Mash goe bolgee bi ceegleed baina

  • Зочин

    Батзаяа [202.55.188.xxx]

    Гоё сайхан шүлэг байна.

  • Зочин

    мандах [103.26.193.xxx]

    гайхалтай шүү

  • Зочин

    СУВД [202.9.46.xxx]

    БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ БҮГД ИХ ГОЁ

  • Зочин

    ИХАР [202.9.46.xxx]

    ИХ ГОЁ ШҮЛЭГ БАЙЛАА

  • Зочин

    Зочин [103.229.122.xxx]

    Тэнэг шүлэг

  • Зочин

    Зочин [59.153.85.xxx]

    Гоё шүлэг шүү

  • Зочин

    jawhaa [66.181.161.xxx]

    jawhaa ganhuyg

  • Зочин

    БАТЗОРИГ [202.126.90.xxx]

    Гоё болжээ

  • Зочин

    Чингүүн [150.129.142.xxx]

    Гоё шүлэг байна

  • Зочин

    Hgffds [66.181.188.xxx]

    Mangar shuleg bn

  • Зочин

    emka [192.82.74.xxx]

    goy shuleg tasarhai

  • Зочин

    Зочин [192.82.74.xxx]

    222222222022222g222222222ueeeeeeeee0dddddddddddv1111111110fffffff1vvvvvvvvvvv1wwwwwwwwwcffffffffffffvvvvvvv9eeeeeeeee9ccccccccc0gggggggeeeeeeeeedddddddddudddddddfccccccc9ggggg2gggggggggegggggggg00000gfgggggggd1fffffffgfffffffg0rrrrrrrru0hhhhhhh12uuuuuuuuu2rrrrr222222222202222222220rrrrrrr022222220bbbbbbb0222222222r00000001ggggggggg00000000fhhhhhhhhhhh044444440090uuuuuuuuuguuuuuuuuuuuhffffffffffb000000000w999999999buuuuuuufuuuuuuu0uuuuuuuruuuuuuuuu1111111yyyisssooooosiaaaaayaaaaakrrrrrraaaaakaaaaaaeerrrrradddiyyyf333333333b99999999999993bbbbbbbbbbb39999999uuuuuuuuuuuuuuuuuu399999999999c999999999c9999999993uuuuuuuuu39399999993999999999c999999999u3333333

  • Зочин

    Зочин [103.26.194.xxx]

    11 дүгээр бадаг нь алга Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би Амь нэгтэй олныхоо монголоо гэсэн сэтгэлд Үүрийн таван жингээр хүдэр нэхэн улалзах Үйлдвэрийн өндөр яндангийн хилэн улаан дөлөнд Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би гэдэг юм даа

  • Зочин

    Зочин [192.82.74.xxx]

    гоё шүү

  • Зочин

    эрхэмээ [202.9.46.xxx]

    Гоё шүлэг байна

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?