ХҮҮХДИЙН АМЬДРАХ ОРЧИНГ АЮУЛГҮЙ БАЙЛГАЯ

Сэтгүүлчийн үг

Хэнтий аймгийн Аварга тосонд гэр бүлээрээ амарч байсан бяцхан хүүхэд нийтийн 00-д унаж нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Түүнийг сураггүй алга болсон гэж ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгдээд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Харамсалтай нь зургаан настай охиныг 00-д унаж нас барсан байдалтай байхад нь олсон байна.

Урин дулаан цаг ирж, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ төрлийн харамсалтай тохиолдлууд ихээр бүртгэгдэх болсон учраас аялал, зугаалгаар явахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [112.72.11.xxx]

    Хүүхдүүд найр наадмын зугаа болж дууслаа. Анхаараачээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?