ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ СҮХБААТАР АЙМГААС ТӨРЛӨӨ

Сэтгүүлчийн үг

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Б.Сүхбаатар өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын гавьяат цол, тэмдгээр шагнууллаа. Тэрбээр улсад нийт 43 жил тасралтгүй ажилласнаас 24 жилд нь төрийн албаны дунд шатанд буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга,  Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Засаг даргын зөвлөхөөр ажилласан юм.

Тэрбээр сүүлийн таван удаагийн засаглал эхлэх үед аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж, ИТХ-аар батлуулан мөрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Сүхбаатар аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг эрдэмтэн мэргэд, холбогдох байгууллагуудын хүчин туслалцаатайгаар шинэчлэн боловсруулахад мөн хүчин зүтгэсэн билээ. Засаг төр тогтворгүй, ялсан нам өөрийн хүнээ ажилд авдаг бичигдээгүй “хууль” тогтсон өнөө цагт аль ч нам, орон нутгийн удирдлагын үед албаа хашсаар байсан нь түүний ажилдаа эзэн болдог, хариуцлагатай зан чанартай холбоотой гэж хамт ажиллагсад нь хэлж байлаа.

Түүнчлэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласны сацуу Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа  Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар 13 жил, ядуурлыг бууруулах /тогтвортой амьжиргаа/ аймгийн зөвлөлийн даргаар 10 жил ажиллаж, ажлыг нь тогтмолжуулсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Төрийн мэргэшсэн бөгөөд жинхэнэ албан хаагч асан Б.Сүхбаатар гуай 2016 онд тэтгэврийн насны дээд хязгаарт хүрч тэтгэвэртээ гарсан хэдий ч “Амжилтын талст” нийгэмд үйлчлэх ТББ-ыг байгуулж, залуу ажилтнуудад ажлын дадлага, туршлага, мэдлэгээсээ хуваалцаж, туслалцаа үзүүлсээр байгаа юм.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Д.Гансүх [66.181.161.xxx]

    Талархаж байна. Баяр хүргэе. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр хэнхэглэж байсаны үр дүндээ.

  • Зочин

    Зочин [112.72.11.xxx]

    Амжилт хүсч, баяр хүргэе

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?