ДОЛОО ХОНОГИЙН ЗУРХАЙГАА УНШААРАЙ

Сэтгүүлчийн үг

ХОНЬ

Энэ долоо хоногт баатарлаг үйлс хийх гээд оролдсоны хэрэггүй. Учир нь таныг хэн ч үнэлэхгүй. Иймээс хуримтлагдсан жижигхэн асуудлаа шийдэхийг хичээгээрэй. Даваа гариг болчихлоо шүү дээ Долоо хоногийн туршид уулзалт, утасны дуудлага гэх мэтчилэн ажил ихтэй байна. Харин баасан гаригт хувийн амьдрал болон ажил дээр тохиолдож болох хүндрэлээс сэрэмжлээрэй

ҮХЭР

Нэр хүндээ бэхжүүлж, мэргэжлийн түвшинд карьераа өсгөх тухай бодох цаг нь иржээ. Хэнэггүй байдал, залхуурлаас татгалзаарай. Пүрэв болон баасан гаригт сэтгэл хөдлөл хянаарай, учир нь тааламжгүй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Амралтын өдөр гэртээ жаахан ч гэсэн өөрчлөлт хийгээрэй.

ИХЭР

Энэ долоо хоногт ажил их байна. Гэхдээ та үүнийг даван туулж чадна. Учир нь, та өөрт таалагддаг ажлаа хийдэг. Таны хайртай хүн танаар бахархана. Долоо хоногийн сүүлээр ойр дотнын хүмүүс тань хэн гэрийн жинхэнэ эзэн вэ гэдгийг ойлгож, таныг сонсох болно.

МЭЛХИЙ

Бусдаас тусгаарлагдах гэсэн бодол нь тийм ч сайн үр дүн авчрахгүй. Энэ долоо хоногт та олон хүнтэй харилцана. Ингэхдээ та маш чухал харилцаа тогтоох нэгэнтэй танилцах болно. Тэр хүн танд шинэ мэдлэг, ур чадварыг эзэмшихэд тань туслах болно. Өөртөө их ажил өгөх хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр шинэ боломж хүлээж байна.

АРСЛАН

Зугаалахад таатай долоо хоног. Шинэ хүмүүс болон төрөл бүрийн салбарын мэдлэг мэдээлэлтэй хүмүүстэй зугаалгынхаа үед танилцах болно. Шийдэмгүй, идэвхтэй зан чанар тань танд тусална. Танд чухал, сонирхолтой гэсэн хүмүүсийн тусламжийг авахаасаа бүү татгалзаарай. Ойр дотнын хүмүүстэй анхаарал халамж тавиарай. Тэдний жижигхэн алдаа, сул талыг уучлаарай. Амралтын өдрүүдэд амрахыг хичээгээрэй.

ОХИН

Энэ долоо хоногт ирээдүйн төлөвлөгөөгөө зохиоход сайн байхаас гадна түүнийгээ алхам алхмаар хэрэгжүүлэхэд тустай. Үүнээс гадна үзэл бодолдоо үнэнч байх хэрэгтэй. Энэ нь таны нэр хүндэд чухал нөлөөлнө. Пүрэв гаригт сэтгэл санаа зовнисон асуудал гарч ирж болзошгүй. Иймээс сөрөг энергиэс аль болох зайлсхийгээрэй. Чухал уулзалтаа Баасан гаригт төлөвлөөрэй. Бүтэнсайн өдөр найзуудыгаа гэртээ уриарай эсвэл найзындаа зочлоорой.

ЖИНЛҮҮР

Долоо хоногийн эхэнд шинэ зүйл хийх гээд хэрэггүй. Зүгээр хуучин зүйлээ эмх замбараатай байлгаарай. Тэнэг санаа бодлоос өөрийгөө чөлөөлөөрэй. Хүмүүсийг гомдоох хэрэггүй, мөн аль болох уурлахгүй байхыг хичээгээрэй. Амьдралыг даруухан хэр нь хөгжилтэй өнгөрүүлээрэй. Өөрийн төлөвлөгөөгөө бусдад бүү ярь. Учир нь сайхан сэтгэлтэй хүн туслахын оролдох боловч бүх ажлын тань нурааж мэднэ. Өөрийн дотоод хүч чадалдаа итгэх нь амжилтын нууц шүү

ХИЛЭНЦ

Хүсэл мөрөөдлөө амьдрал дээр хэрэгжүүлэхийг одод зөвлөж байна. Бүх зүйл таны гарт байна. Нууц авьяасаа олонд дэлгэ. Танаар хүн бүхэн бахархах болно. Энэ цаг үе бол танд амжилт авчирна. Бямба гаригт ойр дотнын хүмүүсийн зөвлөгөө болон чухал биш зүйлд бүү ач холбогдол өгөөрэй. Бүтэнсайн өдөр сэтгэл зүрхээ хайртай хүндээ илчлээрэй

НУМ

Өөртөө итгэлгүй байдал тань ажилдаа төвлөрөхөд тань нөлөөлнө. Танд таны төсөөлснөөс илүү их хүч чадал бий гэдэгт итгээрэй. Ажил амьдрал тань амжилт хүлээж байна. Долоо хоногийн сүүлээр амрахыг хичээгээрэй. Зөвхөн ойр дотнын хүмүүстэйгээ өөрийн төлөвлөгөөгөө ярилцаарай.

МАТАР

Энэ долоо хоногт од эрхэс таныг эрүүл мэнд, эрч хүчдээ анхаарал хандуулахыг зөвлөж байна. Ингэснээр та эрч хүчийг мэдэрч, өөрийн авьяас ур чадварыг бусдад харуулж, бүхий л асуудлыг зохицуулж чадна. Танаар бахархаж, та ашигтай санал хүлээн авна. Бүтэнсайн өдөр амарч, бүх стрессээ тайлж, шинэ зүйлийг мэдрээрэй.

ХУМХ

Хэрвээ та хөдөлмөрлөж чадах юм бол одод таны талд байх болно. Удирдлагуудынхаа итгэлийг олох юм бол таны өмнө шинэ боломж, итгэл найдвар хүлээж байна. Худал хуурмаг, хоцролт, хайнга хандлагыг тань удирдлагууд тань уучлахгүй. Гэрт хуримтлагдсан ажил, асуудлыг бүү мартаарай.

ЗАГАС

Энэ долоо хоногт танаас шийдэмгий хариуцлагатай байхыг шаардана. Ажил дээрээ болгоомжтой байгаарай. Таны амжилтын тухай хамт олон тань одоохондоо мэдэхгүй байх нь чухал. Учир нь хамт олны дунд таагүй уур амьсгал бий болгох магадлалтай. Өөрийнхөө зорилгод төвлөр, түүний хэрэгжүүлэх хүч чадал танд хангалттай байна. Амжилтад хүрэх зам тань дардан байна. Бямба гаригт салхинд гарч, шорлог хийгээрэй эсвэл аялалд гараарай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?