ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТЕАТРЫН БАРИЛГАД АЖИЛЛАЖ БАЙСАН ЗАЛУУГИЙН АМЬ НАСЫГ ХЭН ХАРИУЦАХ ВЭ?

Сэтгүүлчийн үг

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театр баригдаж байгаа. Уг барилгын ажлыг гүйцэтгэгчээр ЖИ ЖИ АЙ ХХК ажиллаж байгаа юм.

Тэгвэл тус компанийн ажилтан 23 настай С ажлаа хийж байхдаа осолд орж, амиа алдсан байна. Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны өдөр тус барилга дээр ажиллаж байсан таван хүн унаж, нэг нь газар дээрээ амиа алджээ. Тэрээр айлын том хүү байсан бөгөөд, аав, ээж, хоёр дүүгийн хамст амьдардаг байжээ. Талийгаач сүүлийн таван жил энэ компанид ажилласан байна.

Тухайн үед осолд өртсөн бас нэг иргэн талийгаачийн хамаатан бөгөөд хүнд гэмтэн Даланзадгад хотын нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орж, улмаар ГССҮТ-д хүргэгдсэн ирж, өнөөдрийг хүртэл эмчлүүлж байгаа юм байна. Нөгөө гурван ажилтан хөнгөн зэргийн гэмтэлтэйг эх сурвалж мэдээллээ.

ЖИ ЖИ АЙ ХХК-ийн зүгээс талийгаачийн ажил явдлын үеэр ар гэрийнхэнтэй нь уулзаж, оршуулгын зардал олгосноос өөрөөр тусламж, дэмжлэггүй өдийг хүрсэн байна. Түүнчлэн хүний амь эрсэдсэн, бас нэг хүн өнөөдрийгхүртэл ГССҮТ-д эмчлүүлж байхад тус компанийн ажил үргэлжилсээр байгаа юм байна. Бид ЖИ ЖИ АЙ ХХК-ийн Талбайн инженер болон менежертэй утсаар холбогдон тодруулахад "Юу ч мэдэхгүй" гэсэн хариултыг хэлсэн.

                                                                                                                                                            Б.Ирмүүн

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    DR. PRADHAN [105.112.56.xxx]

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?