МИГЖЭД ЖАНРАЙСИГ БУРХАН

Сэтгүүлчийн үг

Хутагт мэлмийгээр болгоогчид мөргөмүй

Мигжид жанрайсиг Бурхан хотол баясгалангийн наран гэрлийн төвд цэцэгэн мандал хөл дээрээ тэгш босож өмнөд хоёр мутраараа номын төгс утгыг хураасан тарнийн чагж тэмдэг зохиоон, дээд хоёр мутартаа амьтан болгоныг алагчаалалгүй үзэх толь, рашаан бүхний шим дээж бүхий бумба барин бүхэнд туслахын амгалан тайван үйлсийг бэлгэдэн,эрдэнийн дун адил цагаан баринтагийг лагшиндаа асааж, таван язгуурын үзэсгэлэнт тэмдгийг тэргүүндээ өргөөд, алагчлал үгүй сэтгэлийн тусыг гийгүүлэгч мишээнгүй номхон дүрээр амьтныг энэрч, сайн үйлсийн хүсэл бүхэний шимийг болгоон ширтэж, эхлэл болоод төгсгөлгүй цагийн чинад, орон зай цаглашгүйгээс энэрэл бүхнийг өршөөхүйн утгыг илт биеэсээ гэрэлтүүлэн байдаг шүтээн юм.

Мигжид жанрайсиг Бурханыг бүтээсэн түүхээс

Анх 1911 онд VIII богд Живзундамба бээр “Мигжэд жанрайсиг бурханыг наян чи хэмжээтэй бүтээлгэвээс нэн сайн” хэмээн лүндэн буулгаснаар сайшаал дэмжлэгийг олж Монгол улсын  тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө төрийн мэлмийг амгалан, гэгээн болгох хоёр их хэргийн үүднээс бүтээн олноо өргөгдсөний гуравдугаар оны зуны эхэн сарын шинийн 7-нд Жанрайсиг дуганы дотор түмэн Аюуш бурханаар хүрээлүүлэн оршоож “ Дашням равнай”, Бат-өлзий” өргөх ёслолыг таван өдөр дараалан үйлдэж нийт олноороо чин бишрэл үүсгэн хуран чуулж залжээ. Гэвч энэхүү хосгүй үнэт шүтээн 1935 онд хэлмэгдүүлтэд өртсөн байна. 1996 онд Монгол Улсын Ерөнхийлөгч сүсэгтэн олны болон Соёлйн сан, МУЭХ, Гандантэгчэнлин хийдийн саналйг дэмжин Мигжэд жанрайсиг Бурханыг дахин залах тухай 33 тоот зарлиг гаргаж төр, ард түмнийхээ өргөн оролцоотойгоор их шүтээниг дахин шинээр бүтээж 1996 оны 10 дугаар сарын 25-27 –нд их “Дашням равнай” өргөн 2 дахь удаагаа залсан түүхтэй.

Мигжэд жанрайсиг Бурхан төр түмний их шүтээн

Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргах уг шүтээнийг урлан бүтээх, цогцлоон равнайлах ажлыг БНМАУ-ын засгийн газарт даалгахын зэрэгцээ энэ их ажилд бүхий л талаар дэмжин оролцсон явдал нь Мигжэд жанрайсиг Бурханыг улсынхаа хойморт төрийн их шүтээнээр нандигнан залж байх төрийн бодолого юм.

Мигжэд жанрайсиг шүтээнийг дахин залах тухайд ард иргэд, сүсэгтэн олны санал санаачлагыг МБШТөв Гандантэгчэнлин хийд тухайлбал: Хамба Т.Дамдинсүрэн “Бурхан бол өөрөө хаа ч бэлэн байдаг бөгөөд хаана биеийг бүтээнэ, адистэдээ оршоодог ёстой. Олон түмний оюуны нүд нээгдэж байгаа үе тул Мигжэд жанрайсиг Бурхан залран  ирэх цаг нь мөн. Энэ үед Монголд Жанрайсиг залрах цаг болсон гэж байгаа үг юм гэж бид ойлгоод багаа хэмээн айлдсан нь,

Хамба Х.Гаадан “ Энэхүү Жанрайсиг бурханыг манай өвөг дээдэс сүсэг сэтгэлээ өргөх түүний тухайлалгүй (зоригдолгүй)  энэрдэг шимийг санаж бурхан дээдсийн зарлиг лүндэнд дурьдсан ёсоор бүтээсэн тэр өдөрөөс хойш бидэнд өршөөлөө ивээсээр ирсэн юм шүү гэж айлдсан нь,

Хамба лам Д.Чойжамц “Мигжэд жанрайсиг шүтээний бүтээлийн үйлсэд даган баяссанаар аливаа зовлон гамшиг, өлзий бус бүхнийг амирлуулж, буян хишиг дэлгэрүүлэн, хотол олноор ариун шимийн дээд утгыг танин гэгээрч, төр улс, түмэн олны билгийн мэлмийг цог төгөлдөр болгогч их бурхан энх амгалан бүтэж, Монгол улсын тусгаар тогтнол өнө бат байхын сахиус болохын учир бүрдмүй. Буян сүсэг арвидах болтугай” хэмээн сүсэгтэн олон түмнээ дэмжин уриалан дуудсан зэрэг нь Мигжэд жанрайсиг Бурханыг  түмэн олныхоо шүтээнд нандигнан залж байх Монголын бурханы шашны бодлого юм. Ийнхүү төр, шашны бодлого Мигжэд жанрайсиг Бурханыг шүтээнээр залахад нэгдсэн сайхан түүхтэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    DR. PRADHAN [105.112.56.xxx]

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?