ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

Сэтгүүлчийн үг

БСШУСЯамны сайдын 2017 оны 06-р сарын 23-ны өдрийн №А/39 тоот тушаалаар батлагдсан төсөв хөрөнгөөр Биеийн тамир спортын тухай хуулийн 2-р зүйлд заасны дагуу БСШУСЯ, БТСГазар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн Эсрэг Үндэсний Хяналт-1” төслийн хүрээнд 16 спортын төрлийн 198 тамирчнаас 2017 оны 12 сар, 2018 оны 1, 2-р саруудад допингийн шинжилгээг авснаас үндэсний бөхийн 43 тамирчин шинжилгээнд хамрагдсаны дотор 7 бөх допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лабороторийн шинжилгээгээр тогтоогдсон болно.

Иймд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын 5 бөхөд хариуцлага тооцож, 2018 оны 02-р сарын 01-нээс 2020 оны 02-р сарын 01 хүртэл 2 жилээр барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. 
Дээрх бөхчүүд 2019.06.14-ний өдөр БЗД-ийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн юм. МҮБХ-ны тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн өргөдлийг хүлээн авч хэлэлцээд шийтгэлийн хугацаанаас 70 гаруй хувийг эдэлснийг харгалзаж үзэн санал хурааж, олонхийн саналааар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлэлээ.

                                                                         МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?