ЧИХЭЭ ХЭРХЭН ЦЭВЭРЛЭХ ВЭ?

Сэтгүүлчийн үг

Чихний хэнгэргийг харахын тулд чихний суваг дах идээ, хулхийг цэвэрлэнэ. Булаг гоожиж байгаа үед цэвэрлэх хэд хэдэн арга байдаг. Чихийг хуурай, чийгтэй гэсэн аргуудаар цэвэрлэж болно. 
Булаг гоожиж байгаа үед 20 граммын шприцийн тусламжтайгаар эмийн бодисоор чихийг угаах, мөн зориулалтын чихний савханд ороосон хөвөнгөөр цэвэрлэнэ. Угаахад фурациллин, чихний хэнгэргэн хальс бүтэн бол буцалгасан ус ч байсан болно. Үүнд: уусмал 150 – 200 граммын хэмжээтэй угаах уусмал биеийн халууны хэмжээнд бүлээн байна. Өвчтөнг суулгаад хулдаасан нөмрөг зүүлгээд бөөрөн савыг хотгор талаар нь тулгаж чихэнд нь бариулаад угаана. Чихийг цэвэрлэхэд эмзэглэл төрүүлэхгүй ба ялгадсыг чөлөөтэй гаргахын тулд насанд хүрсэн хүний чихний дэлбээг ар дээш нь бага зэрэг татахад суваг чөлөөтэй болно. Шприцийн үзүүрийг чихэнд шургуулан, чихний сувгийн ар ханыг дагуулан хулхийг угаана. Угаасны дараа үлдэгдэл усыг хөвөн ороогчид хөвөн ороож цэвэрлэх ба марлан чихээсэнд шингээж цэвэрлэнэ. Чихийг хэт халуун эсвэл хүйтэн усаар угаах, мөн хэнгэргэн хальс том цоорхой үед цочирсноос бөөлжих, толгой эргэх шинж тэмдэг илрэх ба угаасны дараа өвчтөнг суудлаас нь аажим босгоно. Хатуу хулхийг 2 – 3 хоног сода, глицерин, ургамлын тос чихэндээ өдөрт 2-3 дуслаар 1-2 цагийн зайтай дусааж хатуу хулхийг дэвтээгээд мэргэжлийн эмч, сувилагчаар угаалгаж цэвэрлүүлнэ.
Иргэн та жилд нэг удаа чих хамар хоолойн эмчид үзүүлж урьдчилан сэргийлж үзлэгт хамрагдаж байгаарай. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?