БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХУГАЦАА

Сэтгүүлчийн үг

"Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт хөтөлбөрт суралцах иргэдийн сонгон шалгаруулалт 2019 оны 05 дугаар сарын 27- 06 дугаар сарын 2–ны өдрүүдэд явагдана.

Ярилцлагад орохоор эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 18:00 цагт  бүртгэл хийсэн иргэний и-мэйл хаягт БСШУСЯ-наас албан ёсоор цахим шуудан очих болно. Ярилцлага биечлэн болон онлайн хэлбэрээр явагдана.

Жич:   Биечлэн ярилцлагад орох иргэн бүртгүүлсэн бичиг баримтын эх хувийг авч ирэхийг анхаарна уу.

Мөн ярилцлагад оролцох иргэд ярилцлагын өдрөөс хоцорсон тохиолдолд дахин ярилцлагын цаг олгохгүй бөгөөд зээлийн хөтөлбөрт тэнцээгүйд тооцно.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

УТАС: 51-267131



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?