ОЮУТОЛГОЙД ӨГСӨН МЭДЭЭЛЭЛ НУУЦ ЭСЭХИЙГ ТЕГ ТОГТООНО

Сэтгүүлчийн үг

Оюутолгойн ордыг ашиглах гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн УИХ-ын Ажлын хэсгийн материал, танилцуулга  Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэхээс өмнө “Оюутолгой” компанийн удирдлагуудад хүрсэн нь  хариу тайлбар ирснээс болж илэрсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хийсэн ажил... Эл дуулиан эх орноосоо урвагч, мэдээлэл дамжуулагч  УИХ-ын гишүүд дотор байгаа гэх эмзэглэлийг олон нийтэд төрүүлсэн. Тэр дагуу Тагнуулын байгууллага Монгол Улсын эрх ашигт хамаарах нууц баримт бичиг задарсан гэх мэдээллийн дагуу шалгаж эхэлсэн байна. Дашрамд сануулахад Ажлын хэсгийн гишүүд нууцын зэрэглэлтэй материалтай танилцлаа гэж гарын үсэг зурж байсан гэдгээ хэлсэн. Харин уг материалыг нууцын зэрэглэлээс гаргасан гэх мэдээлэл яг одоогоор байхгүй байгаа. Гэсэн ч ТЕГ шалгаж байж л нууцын зэрэглэлтэй эсэхийг тогтоох юм байх...

Тодруулбал, Оюутолгой” компанид задруулсан  гэх мэдээлэл нь нууцын ямар зэрэглэлд хамаарахыг шалгаж тогтоох ажил хийгдэж байна гэсэн үг. Мэргэжилтний өгүүлснээр, “Оюутолгой” компанид УИХ-ын Ажлын хэсгийн эцэслээгүй дүгнэлтийг урьдчилан өгсөн нь улсын нууцыг задруулсан хэрэг бөгөөд Эрүүгийн хуульд зааснаар ноцтой гэмт хэрэгт тооцогддог юм байна. Басхүү өнгөрсөн жил  тэрбээр өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй гээд Ажлын хэсгийн ахлагчаас татгалзаж  байсан удаатай. Гэвч ажлаа үргэлжлүүлэн хийсээр өнөөдрийг хүрч гадны хөрөнгө оруулагчдад ажлын хэсгийн дүгнэлтийг өгсөн нь энэ. Эх сурвалжинй өгүүлснээр Д.Дамба-Очир гишүүний хамаарал бүхий компани Оюутолгойд туслан гүйцэтгэгчээр ажилладаг юм байна.

                                                                                                                             З.Урсгал

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?