ХАР ТУГАЛГАНЫ ХОРДЛОГО ХОНХОРЫНХНЫГ НЭРВЭСЭН ШИГ НАЛАЙХЫГ НЭРВЭХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙНА УУ?

Сэтгүүлчийн үг

Статистикаас харахад, Монгол Улс 940.327 тээврийн хэрэгсэлтэй бөгөөд үүний 847.414 нь автомашин байна. Нийт автомашины 496.720 нь буюу 59 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг ба нийт автомашины 757.157 нь буюу 80 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан. 

Дээрх тоо баримтаас харахад аккумляторын хаягдал хэр хэмжээгээр гардаг нь ойлгогдох биз.

 

Басхүү манай улсад цоо шинэ аккумлятор орж ирэхээсээ илүү цэнэглэсэн хуучин хэрэглэж байсан нь орж ирж, иргэд түүнийг нь өргөнөөр хэрэглэдэг. Харин хаягдал аккумлятор нь хогийн цэгт ил задгай хаягддаг байсан цаг саяхан. Өөрөөр хэлбэл хаягдал аккумляторыг дахин боловсруулж, хар тугалгыг нь экспортонд гаргадаг ганц нэг компани байгуулагдтал тэр шүү дээ. 

 

Тэгвэл МХЕГ-аас аюултай хог хаягдал болох автомашины аккумуляторыг дахин боловсруулж, хар тугалгыг ялган экспортонд гаргадаг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заламт гол”, “Хос даль”, “Болор Аграмба” компаниудад хяналт шалгалт хийж эхэлжээ.

                                                                                                                          З.Тэргэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?