Б.УНДАРМАА ОХИНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАЖ АВНА

Сэтгүүлчийн үг

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин алга болсоос хойш 16 хоносон ч олдоогүй л байна.

Охин тухайн өдөр гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглож байгаад, 18:00 цагаас хойш сураггүй алга болсон бөгөөд охиныг алга болсон гэх мэдээллийн мөрөөр сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 10 гаруй хэсэгт гарч, сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалгад эрлийн ажиллагаа явуулж байгаа ч олдоогүй л байна.

Тодруулбал, аймгийн онцгой, цагдаагийнхан нийлэн нийт 76 алба хаагч, найман автомашинтайгаар энэ сарын 24-ний өдрийн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж тус сумын “Дунд гүүр” гэдэг газраас “Ерөө” голын эрэг дагуу 29 км-т усаар, Жавхлант сумаас урд зүгт “Унгаагийн-Ам” гэдэг газраас “Гэзэгт толгой” гэдэг газар хүртэл 46 км-т газраар самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй. Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд охиныг харсан, үзсэн хүн байвал Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101 утсанд мэдээлэл өгнө үү. Мэдээллийг чандлан нууцлах бөгөөд өндөр шагналтай гэлээ.

                                                                                                          З.Тэргэл

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?