ЛУ.БОЛД, Ж.БАТЗАНДАН НАРТ ХЭН МЕССЕЖ БИЧИВ?

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан нар тагнуулын экс дарга буюу Б.Хурцтай “дайн” зарлаж, маргаан нь нэлээдгүй хурцдаж байсныг мартах болоогүй. Б.Хурцыг саатуулсан тухай мэдээлэл тархахтай зэрэгцэн эрхэм төрийн түшээд үг унагахгүй байж чадсангүй.

“Б.Хурцыг цагдан хорьсон гэх мессэж ирсэн. Баривчилж шалгаж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Эрүүдэн шүүхтэй холбоотой бичлэг ил болсноос хойш том аалзны тор хөндөгдөж, том сүлжээ задарч байна. Шинээр томилогдсон хуулийн байгууллагын удирдлагууд зоригтой ажлаа хийж байна гэж бодож байна. Өдөр өдрөөр МАНАН бүлэглэл аажим аажмаар нурж байна гэж харлаа” гэж ярьсан. Гишүүдэд мессеж өгдөг мэдээлэгч бас байдаг л байх нь. 

                                                                                                                                                        З.Тэргэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?