В.ПУТИН, КИМ ЖӨН УН НАРЫН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун нарын уулзалт Владивостокт эхэллээ.

 

Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудал, бүс нутгийн хамтын ажиллагаа, мөн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

 

Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 24-нд хувийн галт тэргээрээ Владивостокт ирсэн юм. Түүнийг Приморийн хязгаарын захирагч Олег Кожемяко, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора нар угтан авчээ.

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-д анх удаа айлчилж байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?