ХУРЦЫГ СААТУУЛСАН ШАЛТГААН ЮУ ВЭ?

Сэтгүүлчийн үг

 

ТЕГ-ын дарга асан, генерал  Б.Хурцыг С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьжээ гэх мэдээлэл түглээ.

Түүнийг өнгөрсөн шөнө гэрээс нь баривчилсан гэх мэдээлэл байгаа бөгөөд 48 цагийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ. Эх сурвалжийн өгүүлснээр АТГ-аас ТЕГ-т үзлэг хийх үеэр Б.Хурцыг хорих үндэслэл бүхий баримтуудыг олж авсан бөгөөд харьяаллын бус хэрэг дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байж болзошгүй байгаа юм байна.

Өөр эх сурвалжийн өгүүлснээр генерал Б.Хурцыг иргэд, аж ахуйн нэгжүүдийг рекэтлэсэн болон УИХ-ын гишүүдийг заналхийлсэн асуудлаар саатуулсан байж болзошгүй байна.

                                                                                                     З.Тэргэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?