МОНГОЛ ХҮНИЙ АМЬ ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ҮНЭТЭЙ ЮҮ?

Сэтгүүлчийн үг

 

Налайхад байрлах Хятадын хөрөнгө оруулалттай “Эрдэнийн хөгжил” нүүрс олборлолтын уурхайд энэ сарын 20-ны орой дөрвөн хүн осолдож, гурван хүн амиа алдсан. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, “Тус уурхайд удаа дараа шалгалт хийсэн. Тухай бүрт лацдаж хаадаг. Сүүлийн шалгалтыг энэ сарын 8-ны өдөр явуулж, үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох яам, АМГТ-т тусгай зөвшөөрөл цуцлах хүсэлт явуулсан ч хариу ирээгүй байхад ийм харамсалтай хэрэг гарлаа” гэж мэдэгдлээ.

Товчхондоо, Хуулийн хүрээнд Мэргэжлийн хяналтын газраас ийм л арга хэмжээ авдаг. Лацдаад үйл ажиллагааг нь зогсоодог. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналаа хүргэдэг. Товчхондоо Мэргэжлийн байгууллага хуулиийн хүрээнд эдлэх эрхийнхээ дагуу л ажиллажээ. “Уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлаач” гэж удаа дараа хүсэлт явуулсан ч хүлээж аваагүйн улмаас гурван монгол иргэн амиа алдлаа.

Шалгалтаас хойш өдрийн дараа лацыг хууль бусаар аваад олборлолт хий гэж хүчээр оруулсан гэж мэдэгдэж байна. Нас барсан иргэд хохирогчид 27-46 настай, 2-4 хүүхдийн аав байж...

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн уурхайд хөрсний нуралт үүсч дөрвөн иргэн харамсалтайгаар амиа алдсан. Осолд өртсөн залуус 21-43 насныхан байсан бөгөөд тус компанийн зүгээс ар гэрйинхэнд нь хоёр өрөө байр өгсөн. Бас өнгөрсөн сарын 26-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжид осол гарч дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө байр, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн талаар хотын дарга С.Амарсайхан мэдээлсэн.

Энхийн цагт залуус эмгэнэлтэй,  харамсалтайгаар энэ хорвоогоос буцсаар... Ард нь бяцхан үрсээ тэвэрсэн турьхан бүсгүйчүүд нулимстай нүдэндээ хорвоогийн өнгө ямархан байдгийг гайхсаар уйлж үлдэх... Сүүлийн үест энэ мэт гэнэтийн, гэнэтийн гэхээсээ хариуцлагагүйн улмаас халаглам хагацал олон гарах болж... Өнчирч үлдсэн үр хүүхэдтэй гэнээ, яана вэ гэх харуусалтйа зэрэгцэн ар гэрт нь хоёр өрөө байр өглөө гэх мэдээлэл түгэх. Үхсэний хойноос үхдэггүй нь хорвоогийн жам ч монгол залуугийн амь нас хоёр өрөө байрны үнэтэй юм уу гэх бодол сэтгэл сэмлээд болдоггүй ээ...

Монгол залуугийн амь яг ямар үнэтэй юм бэ?

                                                                                                                                                                  З.Тэргэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [150.129.140.xxx]

    Поп гэж энийг хэлнэ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?