17600 ГАРУЙ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХОМ-ИЙГ ЗАРЛАЛАА

Сэтгүүлчийн үг

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 онд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг цахим сүлжээнд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэн, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангаж байна.

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэх мэт нийт 41 байгууллагын 17600 гаруй мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

 Цаашид батлагдсан хуваарийн дагуу нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, зарим яам, агентлагийн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулах болно.

                                                                                                                   Авилгатай тэмцэх газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    我叫郭 [111.165.171.xxx]

    凡事东北人搅混的事!我明确告诉你!我一分钱不给中国投资!中国所有投资我不介入!如果中国利用我的身份借你们国外的钱!我绝不答应也不同意!他们这是明显的套路!空手套白狼!的套路!唾沫沾家雀!煞笔也给钱呢!

  • Зочин

    我叫郭 [111.165.171.xxx]

    中国东北省政府和东北人相当恶劣!完全属于黑社会性质组织!我只要求您把东北人管好了!别成天乱叫!把中国文明社会给染黑了!还有东北女人跟日本势力沾边的您要管制她们是黑恶势力!

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?