ХОТЫН ДАРГЫН БУЯНААР ХОРДОЖ ҮХЭХ НЬ ЭЭ, МОНГОЛЧУУД...

Сэтгүүлчийн үг

 

Улаанбаатарчууд өвөлжингөө угаартаж, уушги гээч эрхтэнээрээ дэнчин тавьчихаад байхад хотын дарга үл анзаарсан гэвэл би л лав итгэхгүй. Ашгүй нэг урин болж, утаа угаарнаас бага ч болтугай холдуулдаг улирал айсуй хэмээн сэтгэл амсхийх энэхэн цагт хотын дарга С.Амарсайхан нийслэлээс 50 га газарт Агро парк байгуулж Хятадын Тяньжин фүүдс  гэдэг төрийн өмчийн компаниар хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх төсөл эхлүүлэхээр шийдвэрлэчихлээ. Угтаа уг асуудлыг  НИТХ-ын тэргүүлэгчдээр 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хэлэлцэгдээд дэмжигдээгүй юм гэсэн.  Гэтэл хурлын дараа нийслэлийн Засаг дарга ийм шийдвэр гаргаад явуулчихжээ.

Хүлэмжийн аж ахуй хөгжвөл чухам л хэрэгтэй. Нарийн ногоогоо өөрсдөө тариалаад хэрэглэдэг болчихвол түүн шиг сайн юм гэж хаа байхав.

Гэхдээ хэнээр хэрхэн тариулах вэ гэдэг асуудал амин чухал атал урд хөршийнхөндөө ууж идэхээ даатгах бөх гаргав, хотын цоо шинэ дарга.

Хэрвээ Хятадын Тяньжин фүүдс компаниар хүлэмжийн аж ахуйг эрхлүүлэх аваас ОХУ-д тохиолдсон шиг явдал өнгөтөөрөө өрнөнө гээд мөрийцсөн ч болно. Тодруулбал, Иркутсктт хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль тарьдаг байсан Хятадын тариаланчдын үлдээсэн газрыг нь цэвэрлэж байсан Оросын онцгой байдлын ажилчид маск зүүсэн байсан ч хордож ухаан алдаж байсан тухай мэдээ одоо ч сошиалд байсааар байна. Хөрсөнд төрөл бүрийн химийн бордоо, будагч, хурдан өсөлтийн бодиснууд гүн шингэжээ. Тэр хордсон газрыг дахиж ашиглах боломжгүй гэсэн.

ХАА-н чөлөөт бүс нэрээр хятадуудын авсан Монголын Дорнодын 300.000 га газар аюултай байдалд орж дээ гэж бодмоглож дуусаагүй байхад,  нийслэлийн Сонгино хайрхан дүүрэгт  50 га газарт хүлэмж бариулах тухай асуудал үндсэндээ шийдэгдчихэж. Мэргэжилтний хэлснээр бол 50 газар тариалах нарийн ногоо нийслэлчүүдийн хэрэгцээний 90 хувийг өлхөн хангах юм гэсэн. Статистикаас  харахад, өдгөө манай улс 27,7 мянга га-д хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Хувь хувьсгал нийлээд тэр шүү дээ... Товчхондоо хилийн чинадаас наймаачдын зөөвөрлөдөг байсан химийн бордоогоор “бойжсон” хүнсийг бид хаяандаа тариалж, хамтаараа хордох нь ээ л гэсэн үг.

                                                                                                                                                                    З.Урансүх

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Бат [64.119.21.xxx]

    Юу гэж солиороод байнаа олон жил бидниигээ удирдан залсан ман намын шилдэг залуу хулгайч гэдгээ боль олон мянган хулгайч дунд ганц нэг нь хиидэггүй байхгү юу тиймээ хулгайч монголчуудаа

  • Зочин

    Зочин [122.201.22.xxx]

    Энэ хариуцлагагүй, шуналтай ноёнг огцруул

  • Зочин

    монгол [202.9.42.xxx]

    цуцлуул ѳѳр зам бхгүй

  • Зочин

    Зочин [66.181.185.xxx]

    Монгол хүн ногоо тарья гэвэл газар чөлөөтэй олдож байгаа бил үү? Үнэхээр эх орны минь худалдаад дуусгалаа.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?